Бидний тухай
Dochko’s Bakery” нь 2019 оны 9 сараас хойш бялуу, нарийн боов үйлдвэрлэл, кафе/кофе шоп чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний Бэйкери брэнд юм. “Real Always Tastes Better” буюу “Жинхэнэ амт үргэлж илүү” уриатай. “Dochko’s Bakery” маань үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш одоогийн байдлаар 3 салбартай болж хүрээгээ тэлсэн амжилтад хүрснийг бид бахархалтайгаар дурдмаар байна. Бид хамгийн чанартай, эрүүл, цэвэр байгалийн орц найрлагаар бий болсон эцсийн бүтээгдэхүүн илүү амттай байдаг гэдэгт гүнээс итгэдэг. Тийм ч учраас химийн бодис, нөөшлөгч бодис, хугацаа уртасгагч агуулсан түүхий эдээс татгалзаж, түлхүү цэвэр байгалийн гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн болон цэвэр Монгол хөрсөнд ургасан жимс, ногоогоор бялуу, нарийн боов, салатуудаа хийдэг.
-
Оргил салбар
-
Зайсан хилл салбар
-
Суис салбар